Испанийн Севилье хотын зоопаркт амьдардаг Жина хэмээх эмэгчин шимпанзе өвөрмөц сонирхолтой болжээ. Зоопаркийн ажилтнууд түүнд телевизор тавьж өгөн, сувгаа чөлөөтэй сонгон үзэх боломж олгосон байна. Гэвч сармагчин насанд хүрэгчдийн суваг сонгоод, оройжингоо үзээд салахгүй байна гэж хэний толгойд орох билээ.
Сармагчин судлаач Пабло Херрерос “Эмэгчин шимпанзегаас ийм сюрприз гарна гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна” гэж Sun сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Сармагчинд телевизор тавьж өгсний дараа зоопаркийн ажилтнууд байн байн түүний өрөөнд орж, бүх зүйл хэвийн байгаа эсэх, шинэ “тоглоомоо будаа болгочих вий” хэмээн харж байсан аж.
Хэдэн өдрийн дараа сармагчинг порно кино үзээд ухаангүй сууж байхыг хараад тэдний гайхсан гэж! Тэр үед Жина телевизорын удирдлагыг бүрэн эзэмшиж сурсан байсан ба зөвхөн порно сувгууд л сонгон үзэж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )