Чикагогийн О’Хара олон улсын нисэх буудал дээр тээшин дотор 3 хайрцаганд хийсэн, 18 хүний толгой олджээ. Энэхүү аймшигтай ачааг гаалийнхан тэр дор нь хураан, учрыг тодруулахаар болсон аж.
Дараа нь учир нь тайлагдахад, уг толгойнуудыг италийн нэгэн эмнэлэгт эрдэм шинжилгээний зориулалтаар явуулсан байжээ. Ачаа тэр даруйдаа илгээгдээгүй ба дагалдах бичиг баримтууд нь зөрчилтэй байсан аж.
18 толгойг хөргөгчинд хийгээд Чикагогийн нэгэн шүүх эмнэлгийн төв рүү илгээлээ хэмээн Chicago Tribune сонинд мэдээлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )