НАТО-гийн агаарын цэргийн хүчнийхэн Талибаны зэвсэгт бүлэглэлийн байрладаг бүс нутагт цохилт өгчээ. Үүний улмаас Талибаны 70 дайчин, 17 энгийн иргэн амиа алджээ. Энэ мэдээллийг Афганистаны Аюулгүйн албанаас мэдээлэв. Цохилт болсон газар нийслэл Кабулаас хойш 65 км-ийн зайд оршдог. Харин Кунар мужийн амбан захирагч Фазулла Вахидийн ярьснаар НАТО-гийн дайралтын улмаас нэг эмэгтэй, хоёр хүүхэд амиа алдсан гэнэ. Энэ асуудлыг эвслийн удирдлагууд тодруулж байгаа аж.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )