Цэргийн хүчээ байлдааны бэлэн байдалд байхыг тушаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

БНХАУ-ын эрх баригчид зэвсэгт хүчнээ 2013 онд байлдааны чадвараа өндөржүүлж, бэлэн байдалд байхыг тушаажээ. Тиймээс Хятадын ардын чөлөөлөх армийн ерөнхий штаб 2013 оны эхээр цэргийн сургуулилт явуулах тушаал өгсөн байна. Сургуулилтын хүрээнд хятадын цэргийн албан хаагчдад байлдааны бодит ажиллагаатай эн зэрэгцэхүйц бэлтгэл ажлыг хийлгэх аж. Тус улсын “Жэнтмин жибао”-д мэдээлсэн уг мэдээнд Бээжин Токиогийн хоорондын маргааны сэдэв болоод байгаад Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын тухай дурьдагдаагүй байгаа ч ажиглагчид энэ асуудалтай холбоотойгоор байлдааны бэлэн байдал зарласан байж болзошгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top