Навигаторын алдаанаас болж 60 км-ийн оронд 1200 км явжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Бельгийн 65 настай оршин суугч эмэгтэй онлайнаар зүг чиг тодорхойлогч навигатортоо итгэсний улмаас 1 цаг явах газрыг 1 хоног туулсан байна.

Бельгийн энэ хижээл эмэгтэй орчин үеийн техникт хэт итгэсэн шангаа хүртжээ. Сольр-сюр-Самбр хэмээх бяцхан хотхоны оршин суугч энэ эмэгтэй найзыгаа Брюсселийн төмөр замын буудал дээр угтаж авахаар гарсан аж. Тэрээр 60 км газар туулах ёстой байсан ба байнга GPS-навигатороо гаргаж ирэн харж байжээ. Ингээд түүгээр зүг чигээ баримжаалан яваад байж.

Замд гараад гурван цаг өнгөрөөд байхад Брюсселийн заалт гарч ирэхгүй байхад ч хижээл эмэгтэй навигатортоо итгэн, аян замаа үргэлжлүүлсээр байжээ.

Хожим Сабине Морогийн ярьснаар, заагч бичгүүд францаас герман руу шилжих үед анхаарлаа хандуулсан байна. Ингээд, ихэд бухимдсан тэрээр машинаа эргүүлэн буцаж явсан аж.

Нэг хоногийн дараа түүнийг хүү нь эрж эхэлжээ. Тэр цагдаад мэдэгдэн, бөөн асуудал үүсгэсэн байна. Харин удалгүй, эрүүл саруул ээж нь хүүдээ утасдан, Загребд байна гэж ярьжээ. Хатагтай Морогийн өгүүлснээр, Хорватын нийслэлд орж ирэнгүүтээ Бельгийн хилийг даваад явчихснаа мэдсэн аж.

Өөртөө биш техникт хэт итгэснээс ийнхүү 60 км явахын оронд 1200 км замыг туулсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top