"Twilight"-ын одууд Кристен Стюарт, Роберт Паттинсон нар эвлэрээд хэдэн сар болсны дараа саяхан ахин саллаа хэмээн Британийн The Sun-д мэдээлжээ. Санаачлагч нь Роберт Паттинсон бөгөөд цаашид энгийн найзууд хэвээр үлдэх санал тавьсан байна.
2012 оны зун Стюарт 42 настай, гэр бүлтэй, найруулагч Руперт Сандерстай түр зуур учир ургуулсны улмаас хосууд салсан боловч есдүгээр сард цуврал киноны төгсгөлийн анги нээлтээ хийхээс нэг сарын өмнө эвлэрсэн билээ.
The Sun-д мэдээлснээр, тэд саяхан салсан бололтой.
"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолд Паттинсоныг оролцохоор явахад Кристен Стюарт хамт дагаж явахыг хүссэн боловч, нөгөөдөх нь ганцаараа явахыг илүүд үзэн, Стюартыг дуудаж, "серьезный" яриа үүсгэн, цаашид энгийн найзууд байхыг санал болгосон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )