Африкийн зэрлэг муураар нэрлэгдсэн, францын цэргүүдийн “Сервал” байлдааны ажиллагаа газрын үе шатдаа шилжжээ. Анхны тулаанууд Бамако нийслэлээс хойд зүгт 400 км-т эхэллээ. Энэ газар нутаг бараг жил орчим тус орны эрх баригчдын мэдлээс гараад байгаа билээ.
“Бидний эсрэг хамгийн харгис, зохион байгуулалттай алан хядагчдын бүлэглэлүүд тэмцэж байна. Бид бүр эхнээс нь энэхүү ажиллагаа тийм ч амар хялбар бус гэдгийг мэдэрч байсан” хэмээн Францын хамгаалах албаны сайд Жан-Ив-Де Дриан мэдэгдсэн байна.
Сахарын энэхүү эзгүй хэсэгт эхлээд Каддафийн дэглэм нурснаас хойш Ливээс дүрвэн зугатсан хүмүүс амьдарч байсан ба тэд радикал исламчуудын өмнө бууж өгөхөд хүрчээ.
“Аль-Каида”-тай холбоотой бүлэглэлүүд өөрсдийн хяналтын нутаг дэвсгэрт шариатын дэглэмийг тулган хүлээлгэж, эртний түүхийн хөшөө дурсгалуудыг устган, барууны амьдралын хэв маягийг хориглон, захирагдахаас татгалзсан хүмүүсийг бөөнөөр нь цаазалж байгаа билээ.
Францын сонирхлын бүсэд аюул учруулахуйц байдлаараа Мали улс нь хоёр дахь Афганистан болоод байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )