Хэт хүйтрэлтийн улмаас Британийн сургуулиуд хаагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Их Британид энэ өвөл болж буй хүчтэй хүйтрэлт, их цасны улмаас 300 гаруй сургууль хаагдахад хүрчээ. Ялангуяа Английн зүүн хэсэг үүнд нийтдээ хамрагдан, Норфолк гүнлэгт гэхэд 260 сургууль хаагдсан байна.

Мөн Английн төв болон хойд зүг, Шотландын өмнө зүгт хичээл сургуулийн үйл ажиллагаа тасалдан, цагийн хуваарьт нь өөрчлөлт ороод байгаа аж.

Хамгийн хүйтэн агаарын температур Норфолкт байгаа бөгөөд Их Британийн ихэнх нутагт агаар нойлоос дээш гарахгүй, байх ёстой хэвийн хэмжээнээс доогуур түвшинд байна.

Цаг уурчдын урьдчилсан мэдээллээр, Их Британийн ихэнх нутагт нэгдүгээр сарыг дуустал хүйтний эрч буурахгүй аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top