АНУ Boeing-787 Dreamliner-ийн нислэгүүдээ түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Сүүлийн үед энэхүү төрлийн шинэ онгоцонд гараад буй тааламжгүй зүйлсийн шалтгааныг тодруултал АНУ-д эдгээр онгоцоор түр хугацаанд нислэг үйлдэхгүй байхаар шийдвэр гаргалаа.Энэ талаар Холбооны нисэхийн удирдлага нэгдүгээр сарын 16-ны Лхагва гаригт мэдэгдсэн байна.

“Лхагва гаригт Boeing-787-ын нислэгийн үед гарсан таагүй явдлаас улбаалан, аккумулятор шатах эрсдэлтэй холбоотойгоор тухайн төрлийн онгоцны талаар шуурхай хуралдан, Холбооны нисэх албаны зүгээс нисэхийн компаниудыг түр зуур нислэгээ зогсоохыг шаардлаа” хэмээн тус албанаас мэдэгдсэн байна.

Нислэгийг ахин сэргээхийн өмнө АНУ-д бүртгэлтэй онгоцнуудын операторууд аккумуляторын ажиллагаа аюулгүй гэсэн баталгааг Холбооны нисэх албанд гаргаж өгөх ёстой аж.

Америкийн компаниудын нислэгүүдийг түр зогсоох шийдвэр нь бусад орны нисэх компаниуд мөн тэдний жишгийг дагаасай гэсэн хүсэл өвөрлөсөн аж.

“Мөрөөдлийн онгоцыг” АНУ-д зөвхөн United Airlines компани ашигладаг ба тэдний эзэмшилд ердөө зургаан онгоц л байдаг юм байна.

Саяхан япончууд энэ төрлийн онгоцны нислэгүүдээ мөн зогсоох шийдвэр гаргасан билээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top