Канадын алдарт Cirque du Soleil өөрийн таван мянган ажилчдаас 400-г халахаар болжээ. “Энд ямар ч хямралын талаар яриа байхгүй” хэмээн хэвлэлийн бага хурал дээр циркийн албан ёсны төлөөлөгч Рене-Клод Менар өгүүлжээ.
“Бид өнгөрөх онд тоглолтынхоо 14 сая тасалбарыг борлуулж рекорд тогтоосон. Жилд саяас дээш долларын ашиг олсон нь дээд үзүүлэлт болсон, бид одоо компанийн зардлыг бууруулахын тулд дүн шинжилгээг хийж байна” гэж тэрээр нэмэн тэмдэглэсэн байна.
Цомхотгол нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сар дуустал явагдах ба ихэвчлэн Монреалд байрладаг төв-штабын ажилтнууд өртөх магадлалтай байна.
Cirque du Soleil-ыг 1984 онд анх гудамжны жүжигчин Ги Лалиберте, Даниэль Готье нар үүсгэн байгуулсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )