Канадын индианчууд эсэргүүцлээ илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Лхагва гаригт канадын олон мянган индианчууд ерөнхий сайд Стивен Харпер тэргүүтэй засгийн газрын зүгээс тэдний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэн, Үндэсний үйл ажиллагааны өдрөөрөө арга хэмжээ зохион байгуулжээ.

Тэд Детройт гол дээр байдаг “Амбассадор” гүүр рүү нийлдэг дөрвөн замын урсгалыг түр хаан, замын хөдөлгөөнийг сааталд оруулсан байна. Энэхүү зам нь Онтарио мужийг АНУ-ын автомашины нийслэл Детройттой холбодог аж.

Энэ гүүр Хойд Америкийн хамгийн ачаалал ихтэй хилийн гарцын гүүрээр тооцогддог ба жил бүр түүн дээгүүр хоёр талаасаа 2,7 сая ачааны тэргээр 120 орчим тэрбум төгрөгийн ачаа зөөвөрлөдөг. Энэ нь Канад, АНУ-гийн хоорондох бараа эргэлтийн бараг 4\1-ийг бүрдүүлдэг юм байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн өнгөрөх оны арванхоёрдугаар сард засгийн газраас батлагдсан газар түрээслэх болон худалдах талаар баталсан хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top