Орон сууцны байшин нурж, хүмүүс түгшүүрт автаад байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Египетийн хойд зүгт өчигдөр орон сууцны байшин нурсны улмаас амь үрэгдэгсдийн тоо 28 боллоо хэмээн тус улсын эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлжээ. Нуранги доороос бэртэж гэмтсэн 8 хүнийг олж эмнэлэгт шилжүүлсэн байна.

Газрын дундад тэнгисийн эрэг дагуу Александрын нэгэн районд  8 давхар орон сууцны байшин лхагва гаригийн үүрээр нурсан аж. Уг гамшиг тохиолдох үед хүмүүс ид нойрсож байжээ.

Аврах ажиллагаа бүтэн өдөр үргэлжилсэн ба нуранги доор амьд хүн үлдээгүй гэж мэдсэний дараа орой болсон хойно ажлаа зогсоосон байна.

Египетэд орон сууцны барилгууд нурах тохиолдол элбэг гардаг нь барилга барих стандарт журмыг мөрддөггүй, байрны ашиглалтын хугацаа хэтэрсэн, мөн байшингийн даацыг тооцохгүйгээр дээр нь давхар нэмдэг зэргээс шалтгаалдаг аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top