Лондонд унасан нисдэг тэрэгний хохирогчид тодорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Лондонд нисдэг тэрэг унасны улмаас амь үрэгдсэн хоёр дахь хохирогчийн нэр тодорчээ. Амь үрэгдсэн нисэгчээс гадна гудамжаар зорчигч нэгэн болох 39 настай Мэттью Вуд уг осолд өртөн амь эрсэдсэн аж.

Ослын дараа нисдэг тэрэгний тасархайнууд тэр хавиар тархан, ялангуяа ойр орчмын барилгуудын дээвэр дээр ихээр унасан байна. Иймд тэр районы нутаг дэвсгэрт хөл хорьсон хэвээр байгаа ба энэ нь нийтийн тээьрийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, тэрхүү хөл хөдөлгөөн ихтэй газрын үйлчилгээний байгууллагуудын ажилд хүндрэл учраад байгаа аж. 

Амь үрэгдсэн нисэгч, 50 настай Питт Барнс агаарт 9 мянган цагийн нислэг үйлдсэн, адал явдалт хэд хэдэн киноны зураг авалтад трюк гүйцэтгэн оролцож байсан туршлагатай нисэгч байжээ.

Нисдэг тэрэг сүйрэн, ийш тийш цацагдан түймэр гарсны улмаас 12 хүн шархдаж гэмтсэн байна. Харин азаар, хэдий өглөөний оргил цаг байсан ч цөөн хүн өртлөө гэж цагдаагийнхан өгүүлж байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top