Энэ оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 11 хооронд Египетэд болсон өнгөт хувьсгалын үеэр 846 хүн амиа алджээ. Мөн 6000 гаруй хүн шархадсаныг тус улсын Засгийн газраас мэдээллээ. Иргэд хувьсгалын үеэр Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцрохыг шаардаж байсан бөгөөд эсэргүүцэгчид рүү мэргэн буудагч гал нээснээс ийнхүү олон хүний амь нас эрсэдсэн юм. Жагсаал Кайр хотын Тахрирын талбайд болсон. Жагсаалын дүнд энэ оны хоёрдугаар сарын 11-нд Хосни Мубарак албан тушаалаа хүлээлгэн өгч, Египэтэд арчдиллын салхи сэвэлзэж эхлээд байна.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )