Aldi, Iceland, Lidl, Tesco гэх мэт британийн сүлжээ супермаркетууд өөрсдийн лангуун дээрээс хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнүүдийг хурааж эхэлжээ. Учир нь тэдний худалдаалж байсан үхрийн махан гамбургерийн хольцонд адууны мах орсон нь илэрсэн аж.
Адууны махыг бүгд биш ч харьцангуй олон хүн идэж чаддаг. Харин муурын махыг яах бол?
Саяхан хятадын амьтан хамгаалагчид орон нутгийн ресторан руу зөөвөрлөгдөж явсан мянга орчим муурын амийг аварчээ. Хэрэв тэднийг тээвэрлэж явсан машин осолд орж мэдэгдээгүй бол тэдгээр муурууд аль эрт хэн нэгний тавган дээр тавигдах байсан биз.
Ослын газарт очсон цагдаа анх мэдэн, энэ талаар олон нийтийн сүлжээгээр тараан, түүнд туслахаар 50 гаруй сайн дурынхан ирж, мууруудыг хайрцагнаас гаргаж чөлөөлөх, хооллож, ундлахад туслан, зарим азтай муурууд тэндээс эзэнтэй болцгоосон байна.
Huffington Post-д бичсэнээр, Хятадад муурын махаар хоол хийх явдал маш түгээмэл болсон ба нэг жилд дундажаар 4 сая гаруй муур иддэг гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )