Харгис кондукторыг хайж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17


Киров хотод нэгэн автобусны кондуктор 10 настай жаал хүүг хүнд үүргэвчнийхээ мөнгийг төлсөнгүй хэмээн дүн өвлийн хүйтэнд хөөж буулгасан байна. Хүүгийн хичээлийн үүргэвч хэт том харагдсанаас кондуктор тээшний мөнгө гэж 15 рубль нэхсэн ба хүүд тийм хэмжээний мөнгө байхгүй байсан аж.  Уг жаалын гэр нь хотын захад байдаг, унаа ховор явдаг тул хасах 25 хэмийн хүйтэнд хагас цаг унаа хүлээж зогсчээ.

Ингээд гэртээ ирэхдээ осгох нь дөхөж, гар хөл нь хайрагдсан байсан учраас аав Сергей Ашихмин кондукторын талаар гомдол гарган цагдаад хандсан боловч тэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн огт хөдлөхгүй байсан аж.

Энэ явдлын талаар сонссон Кировын оршин суугчид кондукторт маш шүүмжлэлтэй хандан, нийгэмд нэлээн шуугиан тариад байна. Хүүг түлхэн буулгахыг харсан үзсэн гэрчүүд байгаа эсэх талаар зар тавигдан, хэргийн эзэн кондукторыг олох талаар хүмүүс санаачлагатай ажиллаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top