Чита хотын оршин суугч нэгэн эмэгтэй өөрийн гурван настай охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байна.
Шалгалтын явцад болсон явдлыг тодруулахад, 2012 оны зургаадугаар сард уг эмэгтэй гурван настай охиныхоо толгой руу гараараа цохитол нөгөөх нь орны булан мөргөж унаад ухаан алдаж, хэсэг хугацааны дараа нас барсан аж. Тэрээр түргэн тусламж дуудвал хэрэгт орно гэж болгоомжлон, маргааш нь охины цогцсыг цүнхэнд хийн авч явж, ойд аваачиж нуусан байна.
Хамгийн анх хүүхдийн алга болсныг районы насанд хүрээгүйчүүдийн хэлтсийн ажилтнууд мэдсэн аж. Тэд гурван хүүхэдтэй энэ айлын нэг хүүхэд байхгүй байгааг тогтоосон байна. Ингээд прокурорт мэдэгдэн, шалгах ажиллагаа явагджээ.
Ээж нь эхлээд охиноо хамаатных руугаа явуулсан гэсэн боловч шалгалтын явцад ямар ч тийм хамаатан байхгүй, мөн охин ч ор сураггүй байсан аж.
Баривчлагдсан эмэгтэйн гэм буруу тогтоогдвол 20 хүртэл жилийн ял сонсон, эх байх эрхээ хасуулах юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )