Лондонгийн төв хэсэгт шатаж буй галт тэрэг "Виктория" төмөр замын буудлын хөдөлгөөнийг саатуулахад хүрчээ.
Нийслэлийн "Гэтвик" нисэх буудал руу явах гэж байсан галт тэргэн дотор гал гарсан аж. Төмөр замын буудал дээр байгсдыг нүүлгэн шилжүүлж, уг явдлын улмаас Их Британийн өмнө зүгийн болон Лондонгийн урд хэсгийн олон зуун галт тэргүүд зогсоход хүрсэн байна.
Энэхүү саатал цаг гаруй үргэлжлэн одоо хэвийн байдалд орсон бөгөөд энэ нь ойрын үед Лондон хотод гарч байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой хоёр дахь осол юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )