Өнгөрсөн лхагва гарагт Лондон хотын төв Воксхоллд нисдэг тэрэг унаж сүйдсэн талаар бид мэдээлж байсан. Нисдэг тэргийг Их Британийн хамгийн туршлагатай нисгэгч Питер Барнс жолоодож явсан бөгөөд цагдаагийнхан болон шинжээчид хэргийн мөрөөр шалга эхэлсэн. Урьдчилсан дүгнэлтээр техникийн гэмтлийн улмаас нисдэг тэрэг унаж сүйрсэн байх магадлалтай хэмээн мэдээлжээ. Харин Их Британийн агаарын хэрэг явдлыг мөрдөн байцаах албаны мэдээлснээр нисдэг тэрэг барилгын өргүүрийг мөргөхөөсөө өмнө диспетчер нисэгчийн хоорондын холбоо тасарсан байсан аж. Барнс нь хэдэн жилийн турш аврах албаны нисдэг тэргийг жолоодож, олон арван хүний амь насыг аварсан хашир, туршлагатай төдийгүй тус улсын хамгийн туршлагатай нисгэгч гэдгийг ойр тойрны бүх нөхдүүд нь баталж байгаа юм. Мөн Барнс нь Жеймс Бондын тухай цуврал киноны зураг авалтад оролцож түүгээрээ нэр алдартай болсон нэгэн аж. Сануулахад “Agusta” нисдэг тэрэг өнгөрсөн лхагва гаригийн өглөө 150 метр өндөр барилгын өргүүрийг мөргөсний улмаас унаж сүйдсэн бөгөөд нисэгчээс гадна бас нэг хүн амь үрэгдэж, 13 хүн шархдаж бэртсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )