Бразилийн цагдаа нар Рио Де Жанерогийн ойролцоох хотуудад хар тамхины эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд ажиллагааны явцдаа хар тамхи наймаалдаг бүлэглэлийн 11 гишүүнийг илрүүлэхийн зэрэгцээ, гурван тонн марихуан, агуулах дүүрэн автомашин олжээ. Мөн дээрэмчдийн талаар DVD ч бас байсан байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд Антонио Лопез гэгч нөлөө бүхий этгээд байжээ. Тэрбээр Бразильд 2014 онд болох дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөг, 2016 онд болох олимпийн тэмцээний үеэр алан хядах ажиллагаа явуулна хэмээн мэдэгдэж байв.
А.Алтай. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )