Депардьег бойкотлохыг украинчуудад уриаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Украины "Эрх чөлөө" үндэсний намын төлөөлөгч Александр Аронец албан ёсоор оросын иргэншил авсан францын жүжигчин Жерар Депардьег бойкотлохыг нийт украинчуудад хандан уриалжээ. 

"Украинчууд Депардьегийн оролцсон бүх зүйлд бойкот зарлах хэрэгтэй гэж би бодож байна. Түүний Оросын талаар хэлсэн үг эгдүүцэл төрүүлэхээр. "Би танай соёл, түүх, сэтгэлгээний хэв маягийг шүтэн биширдэг.... Миний аав тухайн цаг үедээ коммунист байсан..." гэж хэлснийг "Би танай эзлэн түрэмгийлэлтийн түүх, ялангуяа босогчидтойгоо хэрхэн тэмцэж байсан, тэдэнд үзүүлж байсан дарамт шахалт, сэхээтнүүдээ, тэр дотор жүжигчид найруулагчдаа хэрхэн буудаж байсныг бахархан шүтдэг. Учир нь, миний аав коммунист байсан" хэмээн ойлгож болохоор байна. Харин тэр нөхөр, коммунистууд орлогын зөвхөн 75%-ийг бус, бүр бүх орлогыг, бүх өмчийг нь авдагийг мэддэг болов уу? гэдэг нь сонин байна. Мөн ардчилсан Оросыг, Ходорковский болон бусад сөрөг хүчнийхний процессийн талаар аль хэр мэддэг юм бол? БОЙКОТ!" хэмээн өөрийн Facebook хуудсандаа бичжээ.

Тэрээр Депардьегийн оролцон тоглосон ямар ч киног цаашид үзэхгүй гэдгээ зарласан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top