Ливийн баруун хойд зүгийн Зинтан хотноо дарангуйлагч асан Муаммара Каддафийн хүү Сейф эцгийгээ нас барснаас хойш анх удаа шүүхийн хаалга татлаа. Түүнийг "улс орны аюулгүй байдалд харшлахуйц" баримт бичгийг австралийн олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Мелинда Тэйлорт дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг хүн ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хариуцлагад татахыг хүсч байгаа ба Триполи гэмтнийг Гаагад шилжүүлэлгүй, эх орондоо шүүхийг илүүд үзэж байна.
Ливийн талийгаач дарангуйлагчийн хүүд цаазын ял тулгарч болзошгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )