Иран 1 тэрбум долларын зээл Сирид өгөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Энэхүү зээлтэй холбоотой гэрээ хэлцэлд Сирийн ерөнхий сайд Ваиля аль-Хальки Тегеранд айлчлах үеэр гарын үсэг зурагджээ. 

Түүнээс гадна, Иран, Сирийн талууд эрчим хүчний талаар хамтран ажиллах тухай өөр долоон гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн Пүрэв гаригт хэвлэлээр мэдээлсэн байна.  

Сирийн эрчим хүчний сайд Имад Хамисын мэдээлснээр, Иран улс Сирид байгуулах цахилгаан станцын бүтээн байгуулалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэн, тус орныг цахилгаан эрчим хүчээр хангах аж. Мөн түүний өгүүлснээр, Ираны талаас олгож буй зээлийн тал хувь цахилгаан, эрчим хүчний секторыг хөгжүүлэхэд зориулагдана гэжээ.

Д.Мигаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top