Хамгийн анх 2001 онд Нью-Йоркийн долоон иргэн метронд өмдгүй орж байжээ. Одоогоор энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэдэг болсон байна.
Өмдөө тайлаад, дан ганц трусиктэй яваа хүмүүс огт тоосон шинжгүй, юу ч болоогүй юм шиг явцгаах аж. Нью-Йоркийн метроны олон зорчигчид хагас нүцгэлсэн хүмүүсийг хараад таагүй харц шидэцгээх боловч ихэнх нь доог тохуу хийн, инээмсэглэж байжээ.
Энэхүү өдрийг Мехикод гурван жил дараалан тэмдэглэж байна. Зохион байгуулагчдын өгүүлж буйгаар, энэхүү өдөр дэлхийн 50 гаруй хотод хүмүүс метронд өмдгүй зорчиж байгаа гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )