Италийн лам Пьеро Корси орон даяар өрнөсөн зөрчилт үзэл санааны бай болжээ. Тэрээр Зул сарын үеэр сүмийн орох хаалганы хажууд хүчирхийлэлд өртөж байгаа хатагтай нар өөрсдөө хамаагүй задгай хувцас өмсөж яван, сэдэлжүүлэг төрүүлдэгээрээ буруутай гэсэн утгатай анхааруулга бичин хадсан аж.
Түүний өгүүлснээр, энэхүү үйлдэл нь хүсэн хүлээж байснаас шал өөрөөр эргэн, хүүхнүүдийн дунд ихээхэн бухимдал үүсгэсэн байна. Тэрээр италийн нэгэн радиогоор ярилцлагад орж байхдаа сэтгүүлч эрээс: "Чи хэрэв нүцгэн хүүхэн харвал яах вэ?" хэмээн ламтан сонирхож асуусанд нөгөөх нь "яах ч үгүй" хэмээн хариулжээ. Гэтэл ламтан" Сонин юм даа, чи гей биш биз?" гэж асуусан байна.
Энэ мэтчилэн үйлдлээс болж ламтаныг сүмээс хөөн зайлуулахыг хүүхнүүд шаардаж эхэлжээ.
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал италид хурцаар тавигддаг асуудлуудын нэг аж. Өнгөрсөн онд гэхэд тэнд 118 эмэгтэй энэ шалтгаанаар амь үрэгдсэн ба тэдний 70% нь хамаатан, ойр дотныхны хүчирхийллийн золиос болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )