"Москва — Нерюнгри" чиглэлийн зорчигчийн галт тэрэгнээс Братск хотын оршин суугч, 42 настай эр шөнө унан, азаар амьд үлдсэн байна.
Түүний өгүүлснээр, тамхи татахаар шөнө тамбур руу гарсан ба буцаад явахдаа хаалга андууран ажиллагаагүй байсан тамбурын хаалгыг татан гадагш унасан аж. Тухайн тамбурын хаалга яагаад ч юм цоожгүй байсан байна.
Шөнө дунд, 40 градусын хүйтэн тайгад, дан футболк, бэлтгэлийн өмд, гэрийн шаахайтай үлдсэн эр хэрхэн осголгүй, амьд үлдсэн нь гайхмаар. Тэрээр галт тэрэгний араас 7 км гүйж, Рихард Зорге төмөр замын станц хүрч аврагджээ.
Тээврийн цагдаагийнхан уг болсон үйл явдлыг азгүй тохиолдол уу, эсвэл хаалгыг түгжээгүй орхисон үйлчлэгчийн буруу юу гэдгийг ялгаж салгахыг хичээж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )