Энержи дринк гэж та бидний нэрлэж заншсан сэргээх үйлчилгээтэй ундаа нь биед муу гэдгийг Substance Abuse and Mental Health Services Administration-ийн судлаачид тогтоожээ. Тодруулбал энержи дринк нь хүний цусны даралтыг нэмээд зогсохгүй, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Улмаар байнга тус ундаа уудаг хүний даралт тогтоворгүйтэж түргэн дуудах тохиолдол их гарах болжээ. Тэгвэл 2007 онд энержи дринк байнга уудаг 10,000 хүн түргэн тусламж дуудсан бол 2011 онд энэ тоо 20,000 болон нэмэгджээ. Тиймээс энэхүү ундааг үнэхээр биед сөрөг нөлөө үзүүлдэг эсэхийг өөр байгууллагын судлаачид тогтоох гэнэ. Хэрвээ үнэхээр сөрөг үзүүлдэг бол уг ундааг үйлдвэрлэгчдэд анхааруулга хүргэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )