Улс төрийн үйл ажиллагаа, зөрчилт явдлуудаараа алдартай, Италийн экс-ерөнхий сайд Сильвио Берлускони Euronews телесувагт том ярилцлага өгчээ. Сурвалжлагч түүнээс дэлхийн бусад лидер улс төрчидтэй ямархуу харьцаатай байдаг талаар нь сонирхон асуусан байна.
-Та өөрийгөө Европт тусгаарлагдмал байдалтай байгаа гэдгээ мэдэрч байна уу? хэмээн сэтгүүлч бүсгүйг асуухад,
-"Огтхон ч мэдрэхгүй байгаа. Би бүх найзуудтайгаа байнгын харьцаатай байдаг. Тэгээд ч бусдыг хүндлэх, бусдаар хайрлуулах онцгой авьяастай. Би найз нөхөрлөлд маш нээлттэй хүн. Улс төрд зүтгэсэн 20 жилийн хугацаанд хамгийн шилдэг-хүнд жингийн улс төрчидтэй найзалж чадсан хүн бол би. Би АНУ-ын ерөнхийлөгчидтэй гайхалтай сайхан харьцаатай байсан. Жорж Буш бид маш сайн найзууд. Бас Клинтон, түүний гэргий хатагтай Клинтон нартай их сайн харьцаатай. Обамагийн авьяас чадвар, эрүүл саруул ухааныг ихэд хүндлэн нөхөрсөг харьцдаг. Владимир Путинтай ах дүүгийн харьцаатай байдаг бөгөөд түүнийг би өнөө үеийн хамгийн шилдэг улс төрч гэж боддог. Оросууд ийм ерөнхийлөгчтэй байгаагаараа их азтай ард түмэн" гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )