Жүжигчин Эштон Качер, Мила Кунис нар энэ оны дөрөвдүгээр сард даруухан хурим хийхээр төлөвлөж байна хэмээн гадаадын хэвлэлүүдээр мэдээлж байна.
Эштон жил гаруйн өмнө салсан Дэми Мураас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж чадвал хосууд хавар хуримаа хийх боломжтой болох юм. Тэд хэдийгээр салаад жил гаруй болж байгаа ч саяхан арванхоёрдугаар сард Качер албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн аж.
Одоогоор Эштон Чикагод тохиромжтой аятайхан байр хайж байгаа юм байна. Тэрээр Милаг аль эрт гэрийнхэнтэйгээ танилцуулсан ба нэгэн оройн хоолон дээр түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа ойр дотныхондоо дуулгажээ.
Эштон хүүхэдтэй болохыг их хүсэж байгаа боловч, Украин гаралтай 2012 оны хамгийн секси бүсгүйгээр шалгарч байсан Мила Кунис зөвхөн албан ёсны гэр бүл болж байж хүүхэдтэй болно гэсэн тул Эштон хуримлахаар яаравчилж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )