Худал мэдээллээс болж хоёр онгоц хөөргөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

АНУ-д Хавайгаас ниссэн зорчигч тээврийн онгоцыг байлдааны хоёр сөнөөгч онгоц дагах хэрэг гарчээ. Учир нь, хэн нэгэн үл мэдэх этгээд уг зорчигчийн онгоцыг террористууд булааж авлаа хэмээн мэдээлсэн аж. Энэ талаар өнөөдөр америкийн хэвлэлүүдэд бичжээ.

Холбооны мөрдөх товчоонд уг хөлгийн бүхээгт террорист байгаа гээд бүр нэрийг нь хэлсэн аж. Үүний дараа нислэг болон Сиэтл хотод буух үед нь хянуулах зорилгоор агаарт хоёр сөнөөгчийг хөөргөсөн байна. Онгоцыг газардсаны дараа цагдаагийнхан мэдээлэгчийн нэрлэсэн хүнийг баривчлан шалгасан боловч сэжигтэй юу ч илрээгүй байна.

Одоо ХМТовчооныхон уг мэдээллийн учрыг олохоор шалгаж байна. Хэрэв сэжигтэн эр буруутай бол түүнийг мөрдөн байцаана, мэдээлэгч худлаа хэлсэн бол хэн хаанаас ярьсныг тодруулан арга хэмжээ авах аж. 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top