Лондонгийн Олимп-2012 хаалтан дээр дуулж байсан, Британийн дуучин Джери Холлиуэлл 2012 оны сүүлчээс Оросын саятан, хөрөнгө оруулалтын Greenlaw Limited фирмийн эзэн Антон Кажубовскитэй уулзаж эхэлжээ.
Джери Холлиуэлл 2013 оныг шинэ романтик учралаар эхэлж байна. Тэрээр Зул сарын өмнөхөн Лондонд танилуудаараа дамжин орос саятан эртэй танилцжээ. Дуучны найзуудын өгүүлж буйгаар, энэ нь анхны харцаар дурласан явдал болсон аж. Танилцаад хоёр сар ч хүрэхгүй хугацаанд тэд хамтдаа Ром орж, мөн Их Британийн олон үзэсгэлэнт газраар зугаалсан байна.
Өнгөрсөнд тэд хэн хэн нь зүгээргүй байсан ба хөрөнгө оруулалтын компанийн эзэн өмнө нь нэр хүндтэй Jimmy Choo гутлын фирмийг үндэслэгч Тамарой Мэллоунтой уулздаг байсан ба дуучин бүсгүй жүжигчин Крис Эванс, дуучин Робби Уильямс, хошин шогч Рассель Бренд нартай учиртай байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )