Уэльсийн орон нутгийн засаг захиргааны сайт дээр 50 орчим төрийн албан хаагчид ажлын цагаар өрөөндөө болон хурлын үеэр порно үзсэн хэмээн мэдээлжээ.
Уэльсийн эрх баригчдын тайланд дурдсанаар, сүүлийн таван жилд ажлын цагаар порно бичлэг, зураг үзсэн хэмээн 55 түшмэл буруутгагдсан аж. 15 албан хаагч бүтэн шалдан зураг, 31- нь хагас нүцгэн зураг үзсэн хэмээн сахилгын арга хэмжээ авахуулж байжээ. Мөн нэг албан хаагчийн компьютерт хүүхдийн порно байсны улмаас ажлаас халагдсан байна.
Хэдийгээр Уэльст энэ төрлийн зүйлийг гэмт хэрэгт тооцдоггүй боловч эрх баригчдын зүгээс засаг захиргааны ажилтнуудын имижэд харшилна хэмээн үзэж байна. Одоогоор хориотой видео үзсэн албан хаагчдыг халж байгаа ба шинжээчдийн дүгнэж буйгаар иймэрхүү зүйлтэй тэмцэх гол арга бол тэдний нэвтэрдэг порно сайтуудыг блоклох явдал гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )