Жинхэнэ мэргэжлийн хулгайч нар бол нүүрээ далдалж нуухыг аль эртнээс бодсон байдаг. Харин Луизана мужийн Слайдел хотын 23 настай оршин суугч залууд энэ талын туршлага дутжээ.
Ричард Будро хэмээх энэ залуу өмнө нь ажиллаж байсан загасны рестораны касснаас бэлэн мөнгө хулгайлахаар шийдсэн аж. Яг төлөвлөсөн цаг болонгуут түүний төлөвлөгөөг нүүрээ халхлаагүй нь нураах шахжээ.
Гэнэт өөрийнх нь хуучин ажлын газар энд тэндгүй камер зоосон байдгийг санасан аж. Ингээд тэр дороо сэтгэн, том хувин олж толгойдоо углаад мөнгө хайж эхэлсэн байна. Харин харамсалтай нь, ялимгүй хойно санаснаас нүүр нь камерын кадрт ороод амжсан байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )