Тэнгисийн цэргүүд шүрэн хадыг гэмтээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Филиппин улсын хамгийн нандин үзмэр болох усан доорх шүрэн хадыг АНУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц гэмтээсэн байна. Тус шүрэн хад нь ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтанд байдаг аж. Тус улсын “Дэлхийн онгон байгалийн сан”-гаас гаргасан мэдэгдэлд дурьдснаар АНУ-ын тэнгисийн флотын хөлөг онгоц нь биологийн шинжээрээ хамгийн баянд тооцогддог уг хадыг арав гаруй метр газар гэмтээсэн гэнэ. Үүнээс өмнө буюу 2005 онд шүрэн хадыг гэмтээсэн усан онгоц долоон мянган долларын торгууль төлж байжээ.

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top