Кубын Гавана хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесыг өчигдөр газар доорхи нууц байранд хүргэжээ.
Гавана хотын Хувьсгалчдын талбайн дор орших тус байранд аваачихын тулд Уго Чавесыг зуу гаруй цагдаа, эмч нар бараа болон явсан гэнэ. Энэ байрыг чаралтай, маш чухал хэрэгтэй үед эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс Фидель Кастрогийн санаачлагаар байгуулсан юм. Энэхүү газар доорхи байрны хажууханд Фидель Кастрогийн шаардлагатай үед хоргодох байр ч байдаг гэж бичдэг аж.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар хэвлэлээр мэдээлэл их цацагдаж буй тул эх сурвалжийг нь бүрэн таслахын тулд газар доорхи нууц байранд хүргэсэн гэж үзэж буй ажээ. Мөн баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол энэхүү газар доорхи байрнаас шууд Венесуэлийн Каракас хотод хүрдэг нууц зам байдаг гэж үздэг байна.
58 настай Уго Чавес 2012 оны аравдугаар сард улсынхаа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Гавана хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард Уго Чавесын хорт хавдрыг эдгээхийн тулд дөрөв дэх мэс заслыг хийсэн юм.
Чавесын биеийн байдлаас шалтгаалан Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолыг өдий хүртэл хойшлуулсаар байгаа билээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )