Мексикийн цагдаагийн газраас нэгэн дуулиантай ажиллагаа зохион байгуулсан нь 158 цагдааг хар тамхины наймааны хэрэгт сэжиглэн баривчилсан явдал байв. Мексикийн хойд нутаг дэвсгэрт орших Лердо, Гомес-Паласио хэмээх хоёр хотод энэхүү баривчилгаа болжээ. Лердогийн 110, Гомес-Паласиогийн 48 цагдааг баривчилсан тухай Agence France-Presse мэдээлсэн байна.
Мөн ойрын хугацаанд дээрх хоёр хотын бүх цагдааг дахин шинэчлэхээр болжээ. Учир нь тус хотуудад ажилдаа хэвээр үлдсэн цагдаа нарыг дахин хянан шалгах юм байна.
2012 оны арваннэгдүгээр сард Гомес-Паласио хотын 145 цагдааг халсан явдал гарч байсан билээ. Мексик хар тамхины наймаа газар авч, хөрш АНУ-руу хар тамхи зөөвөрлөх явдал олон жилийн турш гарсаар байгаа нь орон нутгийн цагдаа нартай мөн холбоотой гэж үзэхэд хүрсэн юм. Тиймээс хар тамхины наймаанд цагдаа нарыг сэжиглэн шалгах, баривчлах явдал сүүлийн үед их гарах болжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )