Жоди Фостерын хүүхдүүд Мелийнх гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

“Алтан бөмбөрцөг”-ийн тайзан дээрээс өөрийгөө лесби хэмээн бараг зарлачихсан Холливудын нэрт жүжигчин, продюссер Жоди Фостертой холбоотой бас нэгэн шуугиан дэгдлээ. Тэр нь Жодигийн хүүхдүүдийн эцэг  Мел Гибсон байж магадгүй гэх дуулиан юм.

 Уг нь Жоди Фостер 14 настай Чарльз, 12 настай Кит нартаа төрсөн эцгийг нь хэн гэдгийг хэлээгүй яваа.  Тэрээр хүүхдүүдээ  21 нас хүрэхэд нь л төрсөн эцгийнх нь нэрийг хэлнэ гэж өгүүлж байсан юм.

 Ер нь бол Жоди Фостер Мел Гибсон нар тун ойрын найзууд. Тэд үргэлж нэг нэгнээ хэвлэлээр өмөөрдөг. Тэрчлэн Жодигийн хөвгүүдийг Мелтэй төстэй гэж хүртэл “хардах” болжээ. Гэтэл хөвгүүд үнэндээ шаргал үстэй юм.

 Ямартай ч Жоди Мелийг найз бүсгүй Оксана Григорьевадаа гар далайсан хэргээр шүүхэд дуудагдаж байхад нь ихэд өмөөрсөн нь энгийн найзын сэтгэл бус амрагуудын хармын сэтгэл байсан гэж хэвлэлээр дүгнүүлэхэд хүрсэн юм.

 Тэгэхээр хөвгүүдийнх нь  эцэг Мел Гибсон мөн үү, биш үү гэдгийг хүүхдүүд нь 21 хүрсэн хойно Жодигийн амнаас л сонссож таарах нь..

 

Р.Гэгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top