Европын ихэнх орнуудад цаг агаарын байдал хүндэрч, цас ихээр орж байгаа нь байгалийн гамшгийн хэмжээнд хүрээд байна. Их Британид цас арилгах ажилд бүхэл бүтэн цэргийн армийг татан оролцуулжээ. Харин Польш улсад авто ослын тоо хэд дахин нэмэгдсэн бол Косовод хоёрхон цагийн дотор хэдэн метр өндөр цасан хунгар бий болсон аж. Австри улсад их хэмжээний цас орсны дараа хүчтэй салхи дэгдсэн байна. Мөн Лондонгийн Хитроуд нэг хоногийн дотор 400 гаруй нислэгийг цуцлаж, хэдэн зуун нислэгийг хойшлуулжээ.
Г.Од
Сэтгэгдэл ( 0 )