Японы нэрт сумоч нас барлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

Японы сумогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн нэрт бөх Тайхо Коки өнөөдөр нас барлаа. Тэрээр энэ жил 73 нас хүрч байсан аж. Тайхо Коки нь сумогийн дээд зиндааны /ёкозуна/ бөх байсан бөгөөд түүний жинхэнэ нэр  нь Коки Ная гэнэ. Коки Ная нь сумогийн эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд 32 удаа ялалт байгуулж байсан бөгөөд түүний энэ амжилтыг одоо болтол хэн ч эвдээгүй хэмээн Японы сумо бөхийн холбооны мэдэгдэлд дурьджээ. Тайхо Коки 1956 оноос эхлэн сумо бөхөөр хичээллэж эхэлсэн ба 1960 онд анхныхаа ялалтыг байгуулсан байна. Үүний дараа 31 удаа тэмцээний “Хонбасё” цувралд түрүүлж байжээ. 

Г.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top