Арабын Нэгдсэн Эмират улс Аргентины цөмийн эрчим хүч болон цөмийн технологийн туршлагыг маш ихээр сонирхож байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл энэ сонирхлоо ажил хэрэг болгожээ.
Учир нь хоёр улс цөмийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь Аргентин улсын тухайд цөмийн салбарт хамтарч ажиллахаар 9 дэх улстай гэрээ байгуулсан үйл явдал боллоо.
Хоёр улсын байгуулсан гэрээний үндсэн чиглэл нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах болон түүнтэй холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал аж.
Эх сурвалж: http://www.thenational.ae/
Сэтгэгдэл ( 0 )