Ням гаригт Мексикийн өмнө ба баруун зүгт 5.1, 4.5 баллын хүчтэй цуврал газар хөдлөлтүүд тохиолдлоо. Эхнийх нь Оахака мужийн газар нутагт болсон ба газрын доорх түлхэлтийн хүч нийслэлийн хэд хэдэн районд мэдрэгдсэн байна.
Хоёр дахь газар хөдлөлт Герреро мужийн Ометепек хотоос холгүй бүртгэгджээ. Одоогоор сүйрэл, хохирлын талаар мэдээлэл алга байна.
Газар хөдлөлтийг хэмжих үндэсний албаны мэргэжилтнүүд удахгүй Герреро мужийн нутаг дэвсгэрт 8 хүртэл баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг мэдэгдсэн тул тухайн нутагт одоогоор байгалийн гамшгийн үед хүн ардыг шуурхай нүүлгэн шилжүүлэх талаар сургалт явуулж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )