Олон Улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Стросс-Кан хүчирхийллийн хэл ам дэгдээсэн, Sofitel зочид буудлын үйлчлэгч бүсгүйд 1,5 сая доллар төлжээ. Хуульч, өмгөөлөгчдийн хөлсөө төлөөд Нафиссату Диалло бүсгүйд нийт дүнгийн 70% үлдэх аж.
2012 оны арванхоёрдугаар сард талууд харилцан тохиролцоонд хүрсэн байна. Мөн өнгөрөх оны сүүлээр шүүхээс New York Post сонинг Стросс-Каны тухай бичсэн нэгэн нийтлэлдээ Диаллог “янхан” гэж нэрлэснийхээ төлөө нөхөн төлбөр төлөхийг даалгасан аж.
Дашрамд дурдахад, Стросс-Кан 2011 оны тавдугаар сард энэхүү дуулиант хэрэгт холбогдсон билээ. Түүний өрөөг цэвэрлэхээр очих үед бүсгүйг хүчирхийлсэн хэмээн Диалло мэдэгдэн, Стросс-Канд эрүүгийн хэрэг үүсчээ. Үүнээс хойш тэд харилцан бие биеэ буруутгаж, нэхэмжлэл гаргаж байсан ба энэ хэргийн улмаас Стросс-Кан ажлаасаа чөлөөлөгдөн, Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоо алдаж байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )