Австрийн оршин суугчид бүх нийтийн санал асуулгаар заавал цэргийн алба хаах үүргийг халахгүй байхаар шийджээ. Холбооны 9 газар нутгийн 8-д буюу, нийт оролцогчдын 59,77% нь үүний төлөө саналаа өгсөн байна. Бүх нийтийн цэргийн алба хаах үүргийг халах талаар хамгийн их нь Вена хотын оршин суугчдын 40 гаруй хувь нь саналаа өгсөн аж.
Дүн мэдээнээс харахад, энэхүү санал асуулгад 6,3 сая австрийн сонгогчдын 50 гаруй хувь нь оролцсон байна.
Австрийн засгийн газрын хувьд энэ асуудлаар нэгдсэн үзэл бодолгүй байгаа ба социал-демократууд мэргэжлийн арми байгуулахын төлөө саналтай байгаа бол Австрийн Ардын намын консерватив үзэлтнүүд одоогийн үйлчилж буй цэргийн албанд татах системийг хадгалахын төлөө байгаа аж.
Санал асуулгын энэхүү үр дүн нь мэргэжлийн арми байгуулах саналтай байгаа Австрийн Батлан хамгаалахын сайдыг ажилгүй болгож мэдэхээр байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )