Барак Обама хоёр удаа тангараг өргөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Вашингтонд өнөөдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Өмнөхөн нь Барак Обама тангараг өргөсөн ба амралтын өдөр байсан учраас техникийн шинж чанартай болсон аж. Харин өнөөдөр Обама олон сая телевиз үзэгчид, ёслолын ажиллагааны зочдын өмнө тангараг өргөнө. Дараа нь баярын жагсаал, концерт, бүжигт наадмууд болно. Энэ удаагийн ёслол дөрвөн жилийн өмнөхийг бодвол арай даруухан болох аж.

Алдартай бармен Жим Хью 35 дахь жилээ ёслолын коктейль найруулж байна. Түүний гараас ерөнхийлөгч асан Рейган, Форд, хоёр Буш-том,бага нар коктейль хүртэж байсан ба энэ удаад Барак Обамад зориулсан жор бэлэн болжээ.

“Энэ коктейль бол “Цэнхэр Хавай” нэртэй, сэнгэнэсэн, эрч хүч дүүрэн ундаа байх болно. Тэгээд ч, Барак Обама Хавайд төрж өссөн хүн” хэмээн Хью өөрийн логикоо тайлбарласан байна.

Уламжлал ёсоор тангараг өргөдөг нэгдүгээр сарын 20-ны Ням гаригт Цагаан ордны хөх танхимд гэр бүлийнхнийхээ дунд Обама Библи дээр гараа тавьж байгаад тангаргийн 35 үгийг огт түгдрэлгүй дуурсгасан билээ. Хэвлэл мэдээллийнхний хувьд тэргүүн хатагтайн үсний шинэ засалт нэлээдгүй сонин болсон байна. Мишель Обама чёлктой болсон байв.

Харин өнөөдрийн олон нийтэд зориулан тангараг өргөх ёслолын ерөнхий дасгал сургуулилт аль хэдийн хийгдсэн ба хаана юу байх бүх зүйлийг яг таг бэлджээ.

Бүжигт наадмыг оролцуулаад бүхий л арга хэмжээнд 50 сая доллар зарцуулахаар болсон аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top