Таван настай “террористыг” хүүхдийн цэцэрлэгээс хөөв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Өнгөрөгч амралтын өдрүүдээр америкийн хэвлэлүүдэд “террорист” маягийн авираасаа болж цэцэрлэгээсээ хөөгдсөн бяцхан охины талаар мэдээллүүд гарч байлаа.

Пенсильвани мужийн таван настай оршин суугч охин савангийн хөөсөөр бууддаг тоглоомон гар буу цэцэрлэг дээрээ авчран, найзуудаа сүрдүүлсэн аж.

Уг явдал Маунт-Кармелд болсон ба бяцхан “террорист” найзуудтайгаа автобусны буудал дээр зогсож байгаад “Би одоо чамайг буудна, харин дараа нь өөрийгөө буудна” гэж нэг найздаа хэлсэн байна. Эдгээр үгс багшийнх нь анхаарлыг татан энэ талаар цэцэрлэгийн захиргаандаа мэдээлжээ.

Үүний дараа тэд охинтой хагас цаг ярилцан, 10 хоног хичээлээс нь чөлөөлж, сэтгэл зүйн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн байна. Ээж нь охиноо өөр цэцэрлэгт өгөхийг хүссэн боловч хувийн хэргийг нь үзээд ямар ч цэцэрлэг хүлээн аваагүй аж. Ингээд эцэг эх нь өмгөөлөгч хөлслөн шүүхэд ханджээ.

Хуульч Робин Фикер өөрийн бяцхан өмгөөлүүлэгчийг зөвтгөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ба савангийн хөөс ямар ч гэм хоргүй, хэнд ч хор хохирол учруулаагүй байтал хувийн хэрэгт нь бусад хүүхдийг заналхийлсэн гэж бичсэний улмаас хэн ч түүнийг хүлээн авахгүй байна хэмээн өмгөөлөгч өгүүлсэн байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top