Мадонна үл хөдлөх хөрөнгө зарна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21


Шинэ оны арилжаагаа Мадонна гарын доорх туфль, даашинз мэтийн жижиг зүйлс бус үл хөдлөх хөрөнгөөс эхлэхээр шийджээ.

Өнгөрөх онд 23,5 сая доллараар худалдахаар тавьж байсан Нью-Йоркийн байшингийнхаа араас Беверли-Хиллз дахь шилтгээнээ зарахаар болсон аж. Эхлээд 28 сая доллараар үнэлсэн боловч хэн ч зориглон авч чадахгүй байгаа тул даруй 5,5 саяар үнээ бууруулсан байна.

Байшингийн нийт талбай нь 9 унтлагын өрөө, 15 угаалгын өрөө, кинотеатр, дасгалын танхим, англи паб бүхий 1500 квадрат метр бөгөөд хашаан дотроо том усан бассейн, теннисний корт, зочны хоёр байшинтай аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top