Алжир дахь тусгай ажиллагааны явцад 48 барьцааны хүн амь үрэгдэв. Тэдний дунд 9 япон, 6 филиппин хүн байжээ. 32 дайчныг устгасан ба 800 орчим хүнийг чөлөөлсөн байна.
Тусгай албаны мэдээллээр, байгууламж руу довтлоход 40 дайчин оролцсон ба таван алан хядагчийг баривчлан, гурвыг хайж байгаа аж. Одоогоор тусгай албаныхан хэргийн газрыг нягтлан судалж байна. Ин-Аменаст болсон эмгэнэлт явдлын хохирогчдын талаарх мэдээллийг даваа гаригт Алжирийн ерөнхий сайд Абдельмалек Селлаль хийх юм байна.
Нефть хийн цогцолборын ажилтнуудын амьдардаг Ин-Аменас хотхон руу лхагва гаригт дайрсан Малийн дайчидтай холбоотой исламчууд үйлдвэрийн ажилчдыг барьцаалсан билээ. Зарим таамаглалаар тэд Малид явагдаж байгаа олон улсын цэргийн ажилагааг зогсоовол ажилчдыг суллана гэж шаардах зорилгоор хүмүүс барьцаалсан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Мали дахь францын цэргүүдийг дэмжих шийдвэр гаргасан Алжирийн эрх баригчдаас өс хонзон авахын тулд ажилчдыг устгах зорилготой байсан хэмээн таамаглаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )