Уэльсийн иргэн, 62 настай Пол Маршаллси гэр бүлийн хамт Австралид амарч байхдаа баатарлаг гавьяа байгуулжээ. Болж өнгөрсөн үйл явдлын дараа түүний нэр сонины эхний нүүрүүдэд тавигдсан байна.
Маршаллси 56 настай эхнэр Венди, охид, найзуудын хамтаар Балкок-Бич наран шарлагын газарт амарч байсан ба хүмүүсийн айн хашгиралдахыг сонссон байна. Ингээд ус руу гүйж хүрэн, хоёр метр хэрийн урттай акул олж харжээ. Тэр үед усны гүехэн хэсэгт олон хүүхдүүд тоглож байсан аж.
Британийн жуулчин эр огт айлгүйгээр, хүүхдүүдийг аюулгүй газарт холдуулах хооронд өөр хоёр хүнтэй хамтран уг акулыг татаж алслуулсан байна. Акул тэр үед шаргуу эсэргүүцэж байсан ба золтой л хазуулчихаагүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )