2013 оны нэгдүгээр сарын 21. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Капитолийн индэр дээр олон нийтийн өмнө тангараг өргөлөө.
Орон нутгийн цагаар үд дунд болохоос хэдэн минутын өмнө индэр дээр Дээд шүүхийн дарга Жон Робертс гарч ирэв. Тэр Обамаг Библи дээр гараа тавин, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт байгаа үгсийг түүнийг даган хэлэхийг хүслээ. "Би, Барак Хуссейн Обама, өөрт буй бүхий л хүч чадлаар АНУ-ын Үндсэн хуулийг сахин мөрдөж, хадгалан хамгаалж, Ерөнхийлөгчийн ариун үүргээ чин шударгаар гүйцэтгэнэ гэдгээ баяр бахдал, нэр төртэйгөөр тангараглаж байна. Бурхан ивээх болтугай!"
Энэ удаа Обама хоёр Библи дээр гараа тавин тангараглалаа. Нэг дээр нь 1861 онд ерөнхийлөгч асан Авраам Линкольн гараа тавин тангараг өргөж байсан бол нөгөө нь өнөөдөр америкт дурсгалыг нь хүндэтгэн үндэсний баяр тэмдэглэж буй, латин-америкийн цогтой тэмцэгч Мартин Лютер Кингийн Библи аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )