Мали улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийж, нэгдүгээр сарын 12-ны өдөр тус оронд тогтоосон онц байдлын дэглэмээ гурван сараар сунгахаар шийджээ.
"Улс орны эзлэгдсэн газар нутгийг чөлөөлөхийн төлөө хийж буй байлдааны ажиллагааг амжилттай явуулах таатай нөхцөл байдлыг хангахын тулд бид улс оронд тогтоосон онцгой байдлын дэглэмээ гурван сараар сунгаж байна" хэмээн сайдууд сэтгүүлчдэд ярьсан байна.
Өнгөрөх оны гуравдугаар сарын 22-нд цэргийн эргэлт хийн, ерөнхийлөгч Амаду Тумани Турегийн засаглалыг түлхэн унагаснаар Мали улс дахь зөрчилт тэмцэл эхэлсэн билээ. Энэ байдлыг янз бүрийн бүлэглэлүүд, түүн дотор Ливийн босогчид хүртэл ашиглан, тус улсын хойд хэсгийг өөрсдийн хяналтанд авсан байна. Одоогийн байдлаар исламчууд тус орны газар нутгийн гуравны хоёрыг хяналтандаа авч, өөрсдийн хүрээгээ өмнө зүгт өргөжүүлэхээр оролдож байна.
Нэгдүгээр сарын 11-ний өдөр Франц улс цэргүүдээ Мали руу илгээн исламчуудтай хийж буй орон нутгийн эрх баригчдын тэмцэлд дэмжлэг үзүүлж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )